Энэтхэгт чандарлуулсан эмэгтэй гэртээ эргэн иржээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Энэтхэгийн Патиала хотод нэгэн хачирхалтай явдал болжээ. Наина Рани гэгч эмэгтэйг хамаатан, садан нь хөнөөгдсөн гэж үзэн, цогцсыг нь чандарласны дараахан тэрбээр гэртээ эргэн иржээ.

Times of India сонинд бичсэнээр,  бүсгүй энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр алга болжээ. Цагдаа нар түүнийг нөхрөөсөө зугтан, тосгоныхоо нэгэн эртэй хамт оргосон хэмээн үзэж байсан бөгөөд хэд хоногийн дараа тосгоны тариаланч эмэгтэй хүний цогцостой шуудай олсон байна. Цогцсыг хэн болохыг тогтоогоогүй бөгөөд Ранигийн эцэг, эх охиныхоо зүүлт чимэглэлийг танисан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхан цогцост хурц иртэй зүйлээс үлдсэн шархнууд байсан тул түүнийг амраг нь хөнөөсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Гэтэл бүсгүйн төрөл, садан цогцсыг чандарласнаас хойш дөрөв хоногийн дараа оргосон хос гэртээ эргэн иржээ.

Одоо цагдаагийнхан чандарлахаас өмнө авсан ДНК-ийн дээжийн тусламжтайгаар цогцсыг дахин таниулахаар ажиллаж байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top