АНУ, Туркийн Ерөнхийлөгч нар утсаар ярьсныг түүхэн үйл явдал гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар утсаар ярьжээ. Олон улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар тэд “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд Ардын өөрийгөө хамгаалах хүчин болон Ардчилсан холбоо нам оролцоод хэрэггүй гэж тохиролцсон байна.

Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас дээрх утасны яриаг түүхэн үйл явдал гэж онцолжээ. Турк улс Сири дэх террористуудыг устгах зорилгоор удахгүй цэргийн ажиллагаа эхлэх гэж байгаа юм. АНУ үүнийг нь эсэргүүцэж байгаа билээ. Гэхдээ Доналд Трамп, Режеп Тайип Эрдоган нар утсаар ярилцахдаа найрсаг байж, Туркийн Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн тэргүүнийг улсдаа айлчлахыг урьжээ. Трамп хариуд нь ирэх жил Туркт айлчлахаа мэдэгдсэн байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top