Өвөр Монголоос 2000 жилийн өмнө хамаарах түүхэн олдвор олджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгаас одоогоос 2000 жилийн өмнө хамаарах эд өлгийн зүйл, оршуулгын цогцолбор олджээ. Археологичдын тогтоосноор Сяньби гүрний үед хамаарах 13 бунхан илэрсэн байна. Дээрх олдворууд бүгд элдэв янзын дүрс сийлсэн модон авс байжээ. Түүгээр зогсохгүй МЭ 25-220 оны үед оршин тогтнож байсан Дорнод Хан гүрний үед хамаарах 11 бунхан ойр орчмоос нь илэрсэн байна. Энэ хавиас 80 онгон илрүүлсэн бөгөөд алт, үнэт эдлэл, хүрэл толь, гоёл чимэглэлийн зүйлс, зоос, төмөр зэвсэг илэрчээ.

“Энэ бол Шилийн Голоос олдсон хамгийн том олдвор. Сяньби гүрний түүхийн болон угсаатны зүйн судалгаанд шинэ дэвшил болохуйц үнэт олдвор гэж дүгнэх байна” гэж Археологийн багийн ахлагч Донг Шинлин ярьжээ.

Сяньби гүрэн нь өнөөгийн БНХАУ-ын дорнод хэсэг, Монгол Улсын өмнө хэсгээр амьдарч байсан нүүдэлчдийн гүрэн байсан юм. Тэдний суурин дээр Умард Вей улс манай эриний дөрөвдүгээр зуунд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top