Саудын Арабад ажил хэргийн шугамаар ирээд байсан Египет эр нутгийн эмэгтэйтэй өглөөний зоог барьж буйгаа олон нийтийн сүлжээнд нийтэлснийхээ төлөө баривчлагдсан байна. Тэрбээр махан бүтээгдэхүүн идэж, нутгийн эмэгтэйн гарнаас атгасан байжээ. Энэ нь маш консерватив үзэлтэй Саудын Арабын эрх баригчдад таалагдаагүй аж. Нутгийн эмэгтэй хамтран ажилладаг, хувийн туслах нь байсан гэж орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ.
“Аливаа хүн тухайн улс орныхоо соёл зан заншлыг хүндэтгэн, дагах хэрэгтэй. Манай улсад ялангуяа эмэгтэй хүнтэй өглөөний зоогонд мах идэхийг ихэд цээрлэдэг” гэж Саудын Арабын хөдөлмөрийн яамны албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.
Саатуулагдсан Египет эр хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман эмэгтэйчүүд жолоо барих, спортын уралдаан тэмцээн үзэх, кино театрт кино үзэх эрхүүдийг сэргээсэн ч бусад зан заншил хараахан арилахгүй байгаа юм.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 8 )
manaid bas iim boloh heregtei
saudiin arabt emegtei hun iljig 2 adilhan ym shig bgaani
Japand emegtei hvnii hajuud bugs buur yribal baribchlagdana
allaah
allaah