2020 оны Токиогийн олимпийн наадамд БНАСАУ, БНСУ спортын гурван төрөлд нэгдсэн багуудаа оролцуулах тохиролцоонд хүрчээ.
Хоёр Солонгосын шигшээ баг эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, каноэ завь болон сэлүүрт завины төрөлд өрсөлдөх аж. Ширээний теннис болон жүдо бөхийн тэмцээнд мөн нэгдсэн баг оролцуулах талаар ярилцаж байгаа гэнэ.
Тус хоёр улсын нэгдсэн баг 2018 оны Пёнчаны өвлийн олимпод эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд оролцсон билээ. Үүнээс гадна, хоёр Солонгос 2032 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө хамтран нэр дэвших тухай хэлэлцээ хийж байгаа юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )