Walmart дэлгүүрийн санта хүн амины хэрэгт холбогдон баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

АНУ-ын Жиоржиа мужийн цагдаагийн газар хоёр жилийн өмнө амиа алдсан бага Элвин Крокер, Мери Крокер нарыг түүний эцэг болох том Элвин Крокер холбогдсон байж болзошгүй тул баривчилжээ. Эцэг болох Элвин Крокер нь Walmart дэлгүүрийн Жиоржиа муж дахь худалдааны төвд зул сарын баярын өдрүүдэд санта болж амьдралаа залгуулдаг байжээ. Бусад үед нь захиалгаар барилгын ажилд туслан гүйцэтгэгчийн ажил хийдэг байсан аж.

Одоогоос хоёр жилийн өмнө Жиоржиа мужийн Эффингхем тойргийн цагдаагийн газар 14-16 насны хоёр хүүхдийн цогцсыг олж мөрдлөгийн ажил үргэлжилж байсан юм. Задлан шинжилгээний үеэр хоёр цогцсоос хэрэг үйлдэгчийн ДНК, үс зэргийг илрүүлсэн байна. Мөрдөн шалгалтын явцад түүний эцэг болох Элвин Крокерын ДНК-тай таарч байсан юм. Цагдаагийн газрынхан энэ сарын 19-ний өдөр түүнийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг болон  хохирогч хүүхдүүдийн хойд эх, эмэг эх, хохирогч охины найзыг ч мөн саатуулсан байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж Эффингхем тойргийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top