Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг нэлээд өндөр байсан. Тэгвэл энэ удаад түүнийг дэмжигчдийн тоо 43.8 хувь буюу өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
“Realmeter” агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Мүн Жэ Инийг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдэж, 51.6 хувьд хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5.5 хувиар өссөн үзүүлэлт аж.
Ийнхүү Өмнөд Солонгосын иргэдийн Ерөнхийлөгчдөө сэтгэл дундуур байна гэсэн үзүүлэлт анх удаагаа гарчээ. Мүн Жэ Иний нэр хүнд унаж байгаагийн гол шалтгаан нь иргэд болон зарим түшмэлийн талаар хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэсэн дуулиантай холбоотой гэж олон улсын хэвлэлүүд тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )