Энэтхэгт нэгэн эмэгтэй хамгийн өндөр настай ээж болжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Энэтхэгт нэгэн эмэгтэй 65 насандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн тухай Daily Mail сонин мэдээлжээ. Хүүхдийн эцэг нь 80 настай гэнэ. Ингэснээр тэрбээр байгалийн жамаар хүүхэд төрүүлсэн дэлхий дээрх хамгийн өндөр настай ээж болж байна. Үүнээс өмнөх дээд амжилтын эзэд зохиомлоор үр тогтоох аргаар хүүхэдтэй болж байжээ.

Шинэхэн ээж найман жилийн өмнө анхны хүүгээ төрүүлж байсан гэнэ. Эх баригчдын хэлснээр, эх, хүүхдийн бие сайн байгаа тул удахгүй төрөх эмнэлгээс гаргах аж. Энэхүү тохиолдол анагаах ухааны практикт тун ховор тохиодог хэмээн нөхөн үржихүйн мэргэжилтэн, доктор Шабир Сидики онцолжээ. Түүний хэлснээр, Энэтхэгт эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 47 байдаг тул үүнээс хойш хүүхэд төрүүлэх боломж байдаггүй. Харин энэ бол тун ховор тохиолдол юм гэжээ.

Одоогийн байдлаар хамгийн өндөр настай ээжийн дээд амжилтыг мөн л Энэтхэг эмэгтэй эзэмшдэг. Гэхдээ тэрбээр зохиомлоор үр тогтоох аргаар 72 насандаа хүүхэдтэй болж байжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.31.46) 2018 оны 12 сарын 28

Eej eejil geh yum aav sain bnaa 80 nastai huuhed hiine gedeg chine yu gesen uguu ha ha ha.

0  |  0
Top