Цасны нурангид даруулсан хүү амьд гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Францын Савойя мужийн цанын баазад арванхоёр настай нэгэн хүү цасны нурангид дарагдаж, азаар амьд гарчээ.

Цасны нуранги доор 40 минут байсан хүүг Жетро нэртэй нохой, түүний сургагч, түрүүч С. Рафаэль нар аварсан байна. 15 минутаас удаан хугацаанд цасны нурангин доор байсан хүн амьд гарна гэдэг үнэхээр гайхамшиг хэмээн орон нутгийн цагдаа нар твиттерээр жиргэж, Жетро нохойд талархал илэрхийлжээ.

Азтай хүү найзуудынхаа хамтаар гулгахад хориотой бүсэд гулгаж байсан гэнэ. Энэ хүү Жетро нэртэй бельги овчаркны цагдаагийн албанд хүчин зүтгэх хугацаандаа амийг нь аварсан анхны хүн болжээ.


Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top