Петербургийн метронд төрсөн хүүхдийг айлд үрчлүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29

 

Оросын Санкт-Петербургийн метроны станцынхан өнгөрсөн есдүгээр сарын 27-нд нэгэн эмэгтэйг эмчийн тусламжгүйгээр төрүүлж чадсан билээ. Хотын метроны түүхэнд анх удаагаа болсон энэ явдал багагүй шуугиан тарьсан.

Хүүг Шарифа Элмурзаева гэх уг станцын цэвэрлэгч эмэгтэй төрүүлсэн аж. Өмнө нь төрөх тасагт ажилладаг байсан уг эмэгтэй эрүүл саруул хүү төрүүлсэн ч эмнэлэгт очоод хүүхдээсээ татгалзсан байна. Тэрбээр өмнө нь хоёр хүүхэдтэй ч ээж нь байх эрхээ хасуулсан байжээ.

Албаныхан өнөөдөр гурван сартай хүүг Петербургийн нэгэн айлд үрчлүүлсэн байна. Уг айл өмнө нь нэг хүүхэдтэй байжээ. Тэд үрчилж авсан хүүхдэдээ төрсөн ээж нь түүнээс татгалзсан талаар хэзээ ч хэлэхгүй гэсэн байна. Иймээс тэд хэвлэлийнхэнд овог нэрээ хэлэхээс татгалзжээ.

Станция метро «Технологический институт»

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top