ССTV: “Фүшин” галт тэрэгний анхны “Гэр бүлийн зураг”

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29

 

Хятадын Төмөр замын ерөнхий компанийн бүтээл, дэлхийн хамгийн хурдан зорчигч тээврийн галт тэрэг “Фүшин” цуврал галт тэрэгний хамгийн сүүлийн шинэхэн загварууд ирэх онд аян замд гарахаар болжээ. Харин энэхүү цувралын галт тэргүүд өнгөрсөн даваа гарагт буюу шинэ загварын хоёр “Фүшин”-ийг олон нийтэд танилцуулах үеэр анх удаа цугларч, “гэр бүлийн” зураг авахуулсан байна.

CR300BF болон CR200J загварын шинэ галт тэргүүд нь дунджаар 160-250 км/цагийн хурдтай бөгөөд дээд хурд нь 350 км/цаг, дээд багтаамж нь 1280 гаруй зорчигчийн суудалтай аж.

Ирэх хоёрдугаар сард болох Хятадын цагаан сар буюу Хаврын баяраар зорчигчдод үйлчилж эхлэх шинэхэн галт тэргүүд ирэх оны эцэс гэхэд 29 мянган км явсан байна гэсэн тооцоо гарчээ.

Хятадын Төмөр замын ерөнхий компани одоо 2022 оны өвлийн олимпийн наадмыг угтан илүү олон, илүү ухаалаг хурдны галт тэрэг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: CCTV-ийн Крилл, монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top