Эрдэмтэн судлаач С.Цэцэнмөнх, К.Гэрэл, Т.Баясгалан нарын хамтын бүтээл “Монгол баатрын туулийн судалгааны түүх” ном өчигдөр /2018.12.29/ нээлтээ хийлээ.
Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд болсон энэхүү нээлтийн ёслолын үеэр эрдэм шинжилгээний хурал болж Монголын аман зохиол судалдаг эрдэмтэн багш нар оролцлоо. Хурлын үеэр монголын баатарлаг тууль судалдаг эрдэмтэд илтгэл хэлэлцүүлсний дотор ӨМИС-ийн багш, доктор Жагар энэхүү номын тухай өөрийн үнэлэлт дүгнэлтээ хэлсэн юм. Тэрбээр, “Энэ гурван эрдэмтний “Монгол баатрын туулийн судалгааны түүх” ном нь монголын тууль судлалд үнэтэй хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээний дорвитой бүтээл болжээ. Энэ салбарын судалгааны түүхийг гурван цаг үед хувааж тодорхой цэгцтэй өгүүлсний зэрэгцээ ашигласан материал арвин, хамрах хүрээ өргөн, хойчдын судлаачдын зөөвөл сөхөж үзэх номын нэг боллоо” хэмээн онцолжээ. Мөн Өвөр Монголын үндэстний их сургуулийн Үндэстний судалгааны хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн Б.Сүхээ, Хятадын Баруун хойдын үндэстний их сургуулийн багш, эрдэмтэн Д.Бат нар “Энэ ном нь монголын баатарлаг туульсын судалгааны онцгой нэгэн бүтээл гэж нэрлэхээс аргагүй сайн ном болжээ” хэмээн үнэлжээ. Хятадын Баруун хойдын үндэстний их сургуулийн Монгол хэл соёлын сургууль, Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбараас санаачилсан энэхүү хурлыг Бээжингийн их сургуулийн Дорно дахины утга зохиол судлалын төвөөс хамтран зохион байгуулжээ.
Найруулагч:С.Бүрэнбаяр
Эх сурвалж: CCTV-ийн Крилл, монгол хэлний редакц
Сэтгэгдэл ( 0 )