Дэлхийн нэг өдрийн хог хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Гялгар уут задардаггүй хог бөгөөд байгаль дээр 100-400 жил оршиж, таныг болон үр хүүхдийг тань цаашлаад байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, газрын хөрсийг үхүүлдэг гэдэг.
Тэгвэл Өмнөд Солонгос 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гялгар уутнаас бүр мөсөн татгалзаж буй тухай "Ренхап" агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр нийт 13 мянган дэлгүүрт гялгар уут хэрэглэхийг хориглосон байна.
Гялгар уутны оронд хэрэглэгчдэд цаас, даавуун уут өгөх бөгөөд зөвхөн мах, загасны тасагт л гялгар уут хэрэглэж болохыг зөвшөөрсөн байна. Хэрвээ гялгар уут хэрэглэхийг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдолд тухайн дэлгүүрийг гурван сая воноор торгох аж.
Энэхүү шийдвэр тун удахгүй хими цэвэрлэгээ, угаалгын газруудад үйлчилж эхлэх юм.
Г.ЭНХ-УЯНГА
Сэтгэгдэл ( 1 )
Ene hudlaa medeelel bnaa