2019 онд Египетийн хууль тогтоогчид хүн амын өсөлтийн хурдыг сааруулахад чиглэсэн хуулийн төсөл хэлэлцэнэ гэж тус улсын парламентын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Камаль Амер мэдэгджээ.
Түүний хэлснээр, тус хороо эцэг, эх, хоёр хүүхдээс бүрдсэн үлгэр жишээ гэр бүлийг дэмжсэн, төрөлтийг зохицуулсан хуулийг санал болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Египетийн хууль тогтоогчид энэ сэдвийг Эрүүл мэнд, хүн ам зүйн яам, Статистикийн төв газартай хамтран хэлэлцэж, Хятад, Индонез зэрэг төрөлтийг хянах арга хэмжээ авч байсан улс орнуудын туршлагыг судалсан байна. Түүнчлэн, нэг болон хоёр хүүхэдтэй гэр бүлд ямар хөнгөлөлт үзүүлэх талаар судлах гэнэ. Ингэснээр, хүн амыг улс орны эдийн засгийн боломжтой уялдуулах зорилго тавьж байгаа аж.
Хүн амын өсөлт нь үндэсний аюулгүй байдалд тулгарч буй гол асуудлуудын нэг нь гэж Египетийн эрх баригчид үзэж байна. Энэ онд тус улсын хүн ам 100 саяыг давах бөгөөд тус улсын хүн ам жилд дунджаар 2.5 сая хүнээр нэмэгддэг байна.
2017 оны хүн амын тооллогын дүнгээс үзвэл, Египет нь хамгийн залуу улсын нэг юм. Египетийн хүн амын 34.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг байна.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 4 )
mongold ulaanbaatart nen darui heregjuuleh heregtei huuli daa
МОНГОЛД БАС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАгүй боллоо ГУРАВХАН САЯ ХҮНЭЭ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ агуу удирдагч нар МИНЭЭ
МОНГОЛД БАС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭС ӨӨР АРГАгүй боллоо ГУРАВХАН САЯ ХҮНЭЭ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ агуу удирдагч нар МИНЭЭ
2019 онд хийх гээд байгаа ажил бололтой, бичнэ гэж тамална тэнэгтчих юмаа!!!!!