CCTV: 2000 жилийн настай бунхан олдов

2019 оны 01 сарын 05

Археологичид Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн нутаг Чиндао хотын ойролцоогоос дотроо элдэв гоёмсог зураг чимэглэлтэй 40 гаруй ваар сав, хүн, морины дүрс бүхий шавар эдлэл агуулсан эртний нэгэн бунхан илрүүлжээ.

Бунхан 2000 орчим жилийн тэртээх үед буюу МЭӨ 206 оноос МЭ 220 онд оршин тогтносон Хан гүрний үед хамаарах аж. Түүхчид бунхны байр байдал, дотроос нь гарсан олдворуудыг шинжээд бунхан өндөр дээд хэргэмтэй хэн нэгэн түшмэлийнх бололтой хэмээн таамаглаж байна. Шавар моринуудын толгойг бүгдийг нь зүүн өмнөд зүгт хандуулсан байгаа нь эртний нийслэл Чимо руу харуулсан байх магадтай гэнэ.
 

Энэхүү бунхан археологичдын Шаньдуны нутгаас илрүүлсэн, өнгөрөгч оны зургадугаар сараас хойших 15 дахь, гэхдээ одоогоор олдсон хамгийн том булш болж байна. Эдгээр булш олдсон газарт хоёр том гэр бүлийн бунхан байгаа бололтой.

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top