Сербийн ууланд гацсан хоёр хүнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

 

Сербийн ууланд өчигдөр /2019.01.06/ Оросын хоёр иргэн гацсан байна. Уулын аврах албаныхан тэдэнд цаг алдалгүй тусламж үзүүлж чадсанаар амийг нь аварчээ. Тэд машинтайгаа уулын цасанд дарагдсан байсан гэнэ.

 

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр тэд эхнэр, нөхөр хоёр байжээ. Сербийн албаныхан уулчдын байрлалыг тогтоож, тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар машинаас нь гаргаж авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top