Венесуэлийн Гадаад хэргийн яамнаас АНУ тус улсад төрийн эргэлт хийхийг оролдсон гэж мэдэгдлээ. “Венесуэлийн Засгийн газар АНУ-ын Засгийн газрын бусад улсад төрийн эргэлт хийх гэсэн бас нэгэн оролдлогын талаар олон улсын нийгэмлэгт мэдэгдэж байна. АНУ Ерөнхийлөгч Николас Мадурогийн хууль ёсны бөгөөд ардчилсан Засгийн газрын эсрэг үйлдэл хийлээ” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Венесуэлийн зүгээс түүнчлэн “Америкийн талаас манай улсын ард иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдэгджээ.
АНУ Венесуэлд төрийн эргэлт хийхийг оролдож, улсынх нь дотоод хэрэгт оролцож байгаа талаар Венесуэлийн зүгээс удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )