“Комсомольская правда” сонины цэргийн шинжээч, хурандаа Виктор Баранец Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреусын Путины талаар хэлсэн үгэнд дүгнэлт өгчээ. ТТГ-ын дарга асан хэлэхдээ “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бол НАТО-гийн хувьд “хамгийн том бэлэг”. Яагаад гэвэл энэ цэргийн эвсэлд “оршин тогтнох шинэ шалтаг” гарч ирсэн” гэсэн юм.
Шинжээч Баранецийн үзэж байгаагаар энэ үг нь Америкийн генералуудын хэлдэг нэг нэгнээсээ өрссөн дэмий үг аж. Хурандаа “Бид цэргийн сургуулилт хийсэн. Манай зэвсэглэл маш сайн. Гэхдээ ОХУ хэнийг ч дайснаа гэж хараагүй гэдгийг бид харуулсан” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )