Египетийн Засгийн газар шар хантааз худалдахыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Египетийн Засгийн газар эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж шар хантааз худалдахыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ. Оны өмнөхөн Францын ард иргэд шатахууны татвар нэмэхийг эсэргүүцэн шар хантаазтай хөдөлгөөн зарласан нь хөрш орнууд, цаашлаад зүүн европ, Ойрхи Дорнодын Ирак, Израиль, БНХАУ-ын тусгай захиргааны бүс Тайваньд ч мөн адил хөдөлгөөн өрнөөд байгаа юм.


Египетийн Засгийн газар олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх, Хойд болон Өмнөд Африкад 2010 оны сүүлээр өрнөсөн хувьсгалын хөдөлгөөнөөс сэргийлж дээрх шийдвэрийг гаргасан гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Египетийн засаг захиргаа өнгөрсөн жил 2013 онд төрийн эргэлт хийхийг завдсан гэх үндэслэлээр 75 хүнд хорих ял оноосон билээ.


Дэлхий даяар бодлогын алдаа, засаглалын хямрал, эдийн засгийн хямралаас үүдсэн ажилгүйдлээс үүдэн ийм төрлийн эсэргүүцлийн жагсаал 30-50 хоногийн давтамжтай болж байгааг Стенфордын их сургуулийн Улс төрийн факультетын судалгаанд дурджээ. Зарим талаараа үүнийг 1989, 2011 оны жагсаалуудтай адилтган үзэж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top