ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр хийдэг хэвлэлийн хурал өнгөрсөн сард болсон. Хурлын үеэр нэгэн сэтгүүлч Черемховогийн гурван настай хүүд туслахыг Ерөнхийлөгчөөсөө хүссэн билээ. Владислав Шестаков гэх уг хүү 2017 онд хорт хавдартай гэж оношлогджээ. Хүүгийн биеийн байдал хүндэрсэн тул эцэг эх нь гадаадад эмчлүүлэхийг хүссэн байна. Тэдний хүсэлтийг Путинд дамжуулсан сэтгүүлчийн ярьснаар гадны эмнэлгүүд хүүг хүлээж авахад бэлэн байсан ч түүнийг тээвэрлэхэд тун хүнд байжээ.
Эрхүүд эмчлүүлж байсан түүний бие муудсаар өчигдөр амьсгал хураасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн төрлийг олж төрөөгүй. Хайран хүүхэд