CCTV: “Цаасан” зоогийн газар нээгдлээ

2019 оны 01 сарын 12

Шаньси мужийн Сиань хотод нэгэн сонирхолтой газар нээгдсэнийг Хятадын “Өдрийн сонин” онцолжээ. “Цаасан” зоогийн газар хэмээх энэ рестораны ширээ, сандал, зэрэг бүх тавилга, дотоод тохижилтын хэрэгслийг цаас ашиглан тусгай технологиор бүтээжээ. Түүнээс гадна аяга тавгийг нь сайжруулсан цаас, хуванцарыг хольж гаргасан материалаар хийсэн аж.

 

“Цаасан” зоогийн газрыг байгуулахад 3-4 сар зарцуулсан агаад нийтдээ гурван сая орчим юанийн өртгөөр боссон гэнэ. Зоогийн газрын үйлчлүүлэгчид ширээн дээр байх цахим самбар ашиглан хоол, ундаагаа захиалж, зөөгчийг дуудах шаардлага гарвал ширээн дээр байрлах товчлуурыг дарна.
 

 

Энэхүү содон газрыг байгуулах санаачлага гаргасан Жан Цян олон жилийн турш бизнес эрхэлж байгаа бөгөөд хаягдал цаас, картон цаасан хайрцагийг ашиглан энэхүү тавилга сэлтийг хийлгэсэн бөгөөд зэргэлдээх номын дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс энд саатаж, хоол идэх дуртай байдгийг зоогийн газрын эзэн онцолж байна. Зоогийн газкрын дотоод засал, тавилгыг Тайванийн дизайнерууд гарган, материалыг нь үйлдвэрлэсэн гэнэ.

 

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top