RT: АНУ Туркийг сүрдүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн эсрэг эдийн засгийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв. “RT” агентлагийн мэдээлснээр Турк улс курдүүд рүү дайрвал Трамп эдийн засгийн арга хэмжээ авах аж.

 

“Сирээс цэргээ гаргах удаан хүлээсэн үйл ажиллагааг эхэлцгээе. Үлдсэн “Исламын улс” бүлэглэлийнхэн рүү багахан цохилт өгөөд цэргийн ажиллагаагаа дуусгацгаая. Турк улс Сирийн курдүүд рүү цохилт өгвөл эдийн засгаар нь бооё” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Сирийн курдүүдийн эсрэг томоохон ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн. Үүнийг нь АНУ эсэргүүцэж байгаа билээ. Эрдоган саяхан Трамптай ярилцаад шийдвэртээ бага зэрэг өөрчлөлт оруулсан гэж “RT” агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top