Эрэгтэй найзыгаа тэвэрснийхээ төлөө их сургуулиас хөөгджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

Египетийн Аль Азхар их сургууль эрэгтэй найзыгаа тэвэрсэн эмэгтэй оюутнаа сургуулийн нэр хүндийг гутаасан хэмээн хөөжээ.

 

Дүрс бичлэгээс үзвэл, цэцэг барьсан залуу тус эмэгтэйн өмнө өвдөг сөгдөж, дараа нь тэвэрч байгаа нь гэрлэх санал тавьж байх магадлалтай юм гэж Channel NewsAsia бичжээ.

 

Дүрс бичлэгийг Аль Азхар их сургууль дээр бус Египетийн хойд хэсэгт байрладаг Мансура их сургууль дээр авчээ. Гэсэн хэдий ч Аль Азхар их сургуулийн сахилгын зөвлөл энэхүү бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэж, Аль Азхар их сургуулийн нэр хүнийг унагасан гэж үзээд, эмэгтэй оюутныг хөөхөөр шийдсэн байна. Гэрлээгүй эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэврэлдэх нь нийгмийн үнэт зүйлс, зарчимтай харшилдаг хэмээн үздэг байна.

 

Гэхдээ, тэрхүү оюутан эмэгтэй эл шийдвэрийг давж заалдах эрхтэй гэнэ. Дүрс бичлэгт гардаг залуу мөн шийтгэл хүлээж болзошгүй аж. Мансура их сургуулийн сахилгын зөвлөл өнөөдөр /2019.01.14/ түүний асуудлыг хэлэлцэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (66.181.184.70) 2019 оны 01 сарын 14

Новшийн дүрэмтэй газар вэ. Үдлээд буцах амьдралд өөрийнхөөрөө байж болдоггүй.

1  |  0
Top