10 их наядын орлого орсон нь эдийн засгийн ИДЭВХЖИЛ-ийн үр дүн гэв

2019 оны 01 сарын 14

2018 оны Улсын төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарлаа гэж Сангийн сайд өнөөдөр мэдээлэл хийхдээ онцоллоо. Төсвийн сахилга бат сайжирсны зэрэгцээ, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр  татварын орлого 30 хувиар өссөн нь, мөн уул уурхайн салбарын орлого  нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн гэлээ. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг зөвхөн уул уурхайгаар төсөөлж болохгүй гэсэн санааг мөн тэрбээр хэлсэн. Тухайлбал, 2018 оны төсвийн гүйцэтгэлийг харахад орлогын бүрдүүлэлтийн өсөлтөд уул уурхайн салбар 30 хувийн нөлөө үзүүлсэн бол эдийн засгийн идэвхжил том зургаараа  70 хувийн нөлөө үзүүлсэн гэж байна.  Тодруулбал, Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсний  670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас оржээ. Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй.  Тэнцвэржүүлсэн тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа гэж мэдэгдэв.


 

 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь төсөвт сайн үзүүлэлтүүд авчрахад нөлөөлсөн гэлээ. Зэрэглэл тогтоогчид манай үнэлгээг өсгөсөн нь: Төсвийн сахилга бат сайжирч, өрийн дарамт буурч байгаа, 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй болж, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан,Гадаад валютын нөөц нэмэгдсэн, Монголын эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсч  байгаа, Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдсэн, ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа зэрэгтэй холбоотой гэдгийг засгаас мэдэгдэж байна.


Мөн Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулсныг  онцолж байна.


 

Төсвийн сахилга батын тухайд тодотгоход, сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн байдаг. Тодотгоно гэдэг бол зардал нэмэгдэнэ гэсэн үг. Орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаа учраас л төсвийг тодотгодог гэж Сангийн сайд хэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын тухайд 2018 онд төсвийг тодотгохгүй гэсэн зарчим байсан. Тэрнээсээ гажаагүй. 2019 онд ч тодотгохгүй гэсэн байр суурьтай байгаа гэв.


Төсвийн орлогыг төлөвлөснөөс давуулахад эдийн засгийн идэвхжил нөлөөлснийг бататгах нэг жишээг НӨАТ-ын буцаан олголтоос харж болно гэв. 2018 оны НӨАТ-ын буцаалтад 120 тэрбум төгрөгийг 808 мянган хүн авахаар одоогоор бүртгэгдээд байна гэлээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөний хэмжээ 40 тэрбумаар нэмэгдсэн аж.


Засгийн газар  арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч байсныг зогсоож, өмнө гаргасан өндөр хүүтэй бондуудыг буцааж төлснөөр эдийн засаг дахь зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснийг мөн хэлж байна. Манай улс руу орох хөрөнгийн урсгал нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр дотоод хуримтлал өссөн. Ингэснээр 2016 онд 19.7 хувь хүртэл өсөж байсан арилжааны банкны зээлийн хүү 2017 онд 0.7 нэгжээр, 2018 оны 10 дугаар сард 1.4 нэгжээр тус тус буураад байна. Энэхүү бууралтын үр дүнд зээлийн хүү 2013 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага түвшинд буюу 17.6 хувьд хүрснийг мэдэгдэж байгаа юм.

 

Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурчээ. Цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж  Сангийн яам тооцоолж байна.


">Төсвийн гүйцэтгэлийн талаарх  мэдээлэл

 

Видео мэдээллийг үзэх

 

 


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямаа(202.70.44.116) 2019 оны 01 сарын 15

Хүрэлсүхийн засгийн газар маш сайн ажиллаж байна шүү. Одоо итгэл төрж байна. Энэ хүнийг дахиад ажлуулах хэрэгтэй шүү

0  |  0
сэхээтэн иргэн(139.5.216.76) 2019 оны 01 сарын 15

хүрэлбаатар л хийхгүй бол энэ сангийн сайдын ажлыг хэн хийхэв дээ Хүрэлсүх маш зөв хүн олж тавьсан сахилга баттай байхад монгол оронд болохгүй зүйл гэж байхгүй дээ

0  |  0
Зочин(66.181.184.235) 2019 оны 01 сарын 14

54 минут Уг нь яг үнэндээ эдийн засаг АН-ын төр барьж байснаас хамаагүй сайжирсан нь мэдэгдээд байгаа юм л даа .Үйлдвэрүүдийн борлуулалт нэмэгдсэн шүү энэ ч утгаараа худалдан авалт нэмэгдэж батлаад өглөө л дөө.Харамсалтай нь улс төрийн хувьд яг үнэндээ Энэ МАН Женкод тоглуулчихаад байгаа юм л даа.Үндсэнд нь 2 хуваагаад хаячихлаа л даа .Нөгөө женкотой тэмцэнэ гээд байсан Нямка хүртэл хагалан бутаргагч өолоод гүйж явахыг хараад үнэндээ албан тушаалын төлөө яаж жижгэрдэгээ тод хаоууллаа даа хөөрхий. •

0  |  0
Good(66.181.161.73) 2019 оны 01 сарын 14

Bolj abaina

0  |  0
Top