Хошин урлагийн жүжигчнийг Ерөнхийлөгчөөр сонговол Украин улс сүйрнэ гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

 

Украины хошин урлагийн жүжигчин, найруулагч, шоумен Владимир Зеленский Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тус улсын улс төрийн шинжээчид түүнийг Ерөнхийлөгч болвол Украин улс сүйрнэ гэж бичиж байгаа аж. Тэдний үзэж буйгаар Зеленский өөрийн гэсэн улс төрийн байр суурьгүй гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал ч бага гэж шинжээчид өгүүлжээ. Зеленскийд саналаа өгнө гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч түүнийг шоолж байгаа гэж нэгэн шинжээч ярьсан байна.

 

Владимир Зеленский улстөрчийн хувьд өндөр рейтинггүй ч жүжигчний хувьд нэр хүндтэй. Украины Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 31-нд болох юм.

 

Владимир Зеленский багадаа Монголд амьдарч байжээ. Тэрбээр аавыгаа Монголд томилолтоор ажиллаж байхад Эрдэнэт хотод нэгдүгээр ангиа төгссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top