Хятадын Жянши мужийн Поян нуурын үндэсний зэрэглэлтэй байгаль хамгаалах бүсэд 16 ховор нүүдлийн шувууг энэ сарын 14-нд тавьжээ. Жянши мужийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, үржүүлэх төв болон Тяньжинь хотын зэрлэг амьтныг хамгаалах, үржүүлэх төв хамтран гэмтэж, бэртсэн эдгээр шувууг эмчилж, эдгээсэн байна. Тэдгээр шувууны нэг нь дорнын өрөвтас. Энэ шувуу нь Хятадын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад багтдаг амьтан гэнэ. Харин хоёр нь хун, гурав нь уранхажин шувуу байжээ. Хун болон уранхажин нь тус улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад байдаг шувууд аж. Уранхажиныг их хэмжээгээр худалдаалах, ой модыг огтолж тайрсанаас шалтгаалан амьдрах орчин нь багасаж, сүүлийн жилүүдэд ихээхэн цөөрчээ.
Сонирхуулахад, Поян нуур нь нүүдлийн шувуудын диваажин гэгддэг бөгөөд БНХАУ-ын хамгийн цэнгэг устай нуур юм. Мөн дэлхийд дээгүүрт тооцогдох чийглэг бүс нутаг төдийгүй Ази тивийн нүүдлийн шувууд амьдрахад хамгийн тохиромжтой газар.
Эх сурвалж: mn.cctv.com
Крилл монгол хэлний редакц
Сэтгэгдэл ( 0 )