АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иран улсыг пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж байна хэмээн буруутгалаа. Иран улс пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа нь Европ, Ойрх Дорнодод аюул учруулах гэсэн санаа гэж тэрбээр үзжээ. НҮБ-ын хоригийг үл тоож байгаа тус улсын үйлдэл АНУ-ыг бухимдуулж байгаа аж.
Иран улс саяхан пуужингуудынхаа туулах зайг нэмнэ гэж мэдэгдсэн билээ. Европын холбооны гишүүн орнууд энэ асуудлаар илтгэл бэлтгэж танилцуулна гэсэн юм. Ираны пуужин одоо Европын холбооны нутаг дэвсгэрт хүрэх чадалтай болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )