Энэтхэгийн трансжендерүүд анх удаа Кумбх Мелагийн зан үйлд оролцлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Арав гаруй жилийн туршид Лакшми Нараян Трипати трансжендер хүмүүсийн эрхийн төлөө тэмцсэний үр дүнд, ялалт байгууллаа. Мягмар гарагт /2019.01.15/ тэрбээр олон бусад трансжендерүүдийн хамтаар Ганга, Ямуна мөрний ариун усанд орж, Энэтхэгийн Хиндү шашинтнуудын уламжлалт Кумбх Мелла баярыг тэмдэглэжээ. Ийнхүү тус улсын хоёр сая трансжендерүүд Хиндү шашны хамгийн том баярын гол зан үйлд оролцох эрхтэй болжээ. Кумбх Мелла баяраар Ганга, Ямуна мөрний бэлчирт ариун усанд орход нүгэл арилдаг гэж итгэдэг байна.

 

Хэдийгээр Хиндү шашинд гурав дахь хүйсэнд хамаарах бурхад байдаг ч трансжендерүүд олон зууны туршид бие үнэлэгчээс авахуулаад хүн төрөх болон бусад ёслол төгөлдөр арга хэмжээнд оролцох зэрэг янз бүрийн үүрэг гүйцэтгэж иржээ.


2014 онд Энэтхэгийн Дээд шүүх түүхэн шийдвэр гаргаж, тэднийг гурав дахь хүйсийн төлөөлөгчид хэмээн хүлээн зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч нийгмийн бусад бүлгүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.


Мягмар гарагт эхэлсэн Кумбх Мелла баяр 55 хоног үргэлжилдэг бөгөөд энэ үеэр олон сая Хиндү шашинтнууд цугларч, Ганга, Ямуна мөрний ариун усанд орох зан үйл үйлддэг байна. Энэ жил 100 гаруй сая Хиндү шашинтан эл ёслолд оролцоно гэж тооцоолж байна.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.229) 2019 оны 01 сарын 17

Сая сая хүний хир буртаг, сэжгийн юмаа. Үхсэн хүнээ энэ усандаа хаяна, тэр нь хөөчөөд хөвж явдаг. Тэгээд ариун гээд энэ уснаасаа ууна. Хэзээ ч засрахгүй улсууд

0  |  0
Irgen(49.0.135.140) 2019 оны 01 сарын 17

Aimaar hyn ihdeh aimshig.tsashaa tsaashaa

0  |  0
Өолд(66.181.161.58) 2019 оны 01 сарын 17

Ийм мэдээ битгйй тавьаад байлдаа Жоохон хүүхэдүүд дуурайгаад байна ш дээ!!!!

1  |  0
Nymaa(202.179.26.141) 2019 оны 01 сарын 17

buzruud bur galzuurch bainaa

1  |  0
Top