Гурав гаруй жилийн судалгаа, туршилтын үр дүнд Хятадын Чончин хотын Ёнчуань цахилгаан хангамжийн компанийнхан галаар шүршин, саадыг арилгадаг дрон буюу зайнаас удирддаг агаарын бичил хөлгийг ашиглалтад оруулжээ. Энэхүү дрон нь түлшний сав, тосны шахуурга, автоматаар гал асаахаар суурилуулагдсан өргөгч бүхээгийн үүрэг бүхий модультай аж. Түүнчлэн өндөр хүчдэлийн шугамын аюулгүй байдалд нөлөөлж байгаа объектын тогтоосон саадыг арилгах үүрэг гүйцэтгэнэ.
Галаар шүршин, саадыг арилгадаг дроны судалгааны ажилтан Хэ Таоны хэлснээр өнгөрсөн хугацаанд өндөрлөг газарт гарсан саадыг тэд гар аргаар арилгадаг байсан гэнэ. Ингэхдээ аюулгүй байдлыг хангахын тулд заавал цахилгаан таслах шаардлагатай болдог байжээ. Иймээс тэд бодит ажлын туршлага болон өндөр хүчдэлийн шугамын онцлогийг хослуулан, галаар шүршин, саадыг арилгадаг дрон бүтээсэн байна. 2018 оны туршилтын хугацаанд тус компанийн дроны ангийнхан янз бүрийн орчинд 50 гаруй өндөр хүчдэлийн шугамын саадыг арилгажээ.
Эх сурвалж: mn.cctv.com
Крилл монгол хэлний редакц
Сэтгэгдэл ( 1 )
Хээрийн түймэртэй тэмцхэд хэрэгтэй юм байна !!!!