Мексикт түлш дамжуулах хоолой дэлбэрч, 85 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

 

Мексикийн Идальго мужийн Туспан-Тула гэх томоохон нефть дамжуулах хоолой дэлбэрчээ. Ослын улмаас амиа алдсан хүний тоо 85 болж нэмэгдээд байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Хорхе Алькосера мэдэгдсэн байна. Амиа алдсан хүний тоог өмнө нь 79 гэж зарлаж байсан бол энэ тоо зургаагаар нэмэгджээ.

 

Дэлбэрэлтийн улмаас гэмтэж бэртсэн 58 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мексикт өнгөрсөн баасан гарагт болсон энэхүү эмгэнэлт явдлын дараа Онцгой байдлын үндэсний комисс байгуулагдан ажиллаж байгаа аж.

 

Хүчтэй дэлбэрэлт болон түймрийн шалтгааныг тодруулж дуусаагүй байгаа юм байна.

 

 Фото: AP Photo/Claudio Cruz

Спасатели на месте взрыва на трубопроводе в штате Идальго, Мексика. 18 января 2019

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top