Дэлхийн хамгийн өндөр настай хүн 113 насандаа хорвоог орхижээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Манай гараг дээрх хамгийн өндөр настай хүн болох Масазо Нонака 113 насандаа өчигдөр /2019.01.20/ нас барлаа гэж Японы хэвлэлүүд мэдээлжээ.

 

Гиннессийн дэлхийн дээд амжилтуудад бүртгэгдсэнээр Нонака Альберт Эйнштэйн алдарт харьцангуйн онолоо танилцуулахаас хэдхэн сарын өмнө буюу 1905 оны долдугаар сард мэндэлжээ. Өнгөрсөн онд Спаниард Франциско Нунез Оливера хорвоог орхисны дараа Гиннесс Нонакаг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэдгийн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

 

Нонака 1931 онд гэрлэж, таван хүүхдийн эцэг болжээ. Тэрбээр халуун рашаанд орж, сүмо бөх үзэх, чихэр, амттан идэх дуртай байсан гэнэ. Япон улс дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай хэд хэдэн хүн энд төржээ. 2013 онд 116 насандаа өөд болсон Жироэмон Кимура Япон улсын иргэн байжээ.


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт настай хүнээр 122 насандаа 1997 онд хорвоог орхисон Жан Луи Кальмент тооцогддог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top