2018 онд БНХАУ-ын хүн ам /Хонконг, Макао, Тайваны хүн ам ороогүй болно/ 5.3 сая хүнээр өсч, нэг тэрбум 395 саяд хүрчээ. 2017 онд тус улсын хүн ам 7.37 саяар өсч байжээ.
Өнгөрсөн онд тус улсад 15.23 сая хүүхэд төрж, 9.93 сая хүн нас баржээ. Эрэгтэйчүүдийн тоо 713.51 саяд хүрсэн бол эмэгтэйчүүдийн тоо 681.87 сая байна. Хөдөлмөрийн насны буюу 16-59 насны иргэдийн тоо 897.29 сая болж буурч, нийт хүн амын 64.3 хувийн эзэлж байна. 2017 онд энэ үзүүлэлт 64.9 хувьтай тэнцэж байжээ.
2018 оны сүүлч гэхэд, Хятад улсад 60-аас дээш настай иргэд 249.49 сая буюу нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байгаа бол 65-аас дээш насны иргэд 166.58 саяд хүрчээ.
Хот суурин газрын нийт хүн ам 17.9 саяар өсч, 831.37 саяд хүрсэн бол хөдөө, орон нутгийн нийт хүн ам 17.9 хувиар буурч, 564.01 сая болжээ.
Сэтгэгдэл ( 0 )