Мексикт түлш дамжуулах хоолой дэлбэрснээс болж амиа алдсан хүний тоо 96 болж нэмэгджээ. “Universal”-д мэдээлснээр 48 хүн эмнэлэгт байгаа аж.
Мексикийн Идальго мужид энэ сарын 19-нд энэхүү эмгэнэлт явдал болсон билээ. Хоолой дэлбэрсэн шалтгааныг “Pemex” компанийн хууль бус үйлдэлтэй холбон тайлбарлаж байгаа аж.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор нас барсан хүмүүсийн ар гэрт болон гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхийг үүрэгджээ.
Хүчтэй дэлбэрэлт, түймрийн улмаас Туспан-Тула гэх Мексикийн томоохон нефть дамжуулах хоолойд асуудал үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
яах гэж бүгдээрээ хулгай хийдгийн, бүр сурчихсан, сав суулга нь бэлэн