У.Хүрэлсүх: Утаа бууруулах ажилд нутгийн захиргааны албан хаагчдын оролцоо чухал

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн өнөөдөр /2019.01.24/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.


Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан төрийн бүх шатны байгууллага шударга ёс, сахилга, хариуцлагаа чангатгаж, иргэдэд төрийн үйлчилгээг ёс зүйтэй, ил тод нээлттэй, шударга, авлигагүй, алагчлалгүй, тэгш хүртээмжтэй хүргэх учиртайг Ерөнхий сайд төрийн албан хаагчдад онцгой анхааруулаад нийслэл энэ оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ээр зарласныг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Тэрбээр мөн “Монгол Улсын эдийн засаг 2018 оны эхний 3 улиралд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлснөөс 2018 онд 3.7 их наяд төгрөгийн төллөө.


Монгол Улс нефьтийн үйлдвэртэй болно. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавар эхэлнэ. Шинэ нисэх буудал энэ оны долдугаар сард ашиглалтад орно. Үүнийг дагаад дагуул хотууд бий болно зэрэг бүтээн байгуулалтын ажил энэ жил үргэлжилнэ.


Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан.


Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа.  Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 24

Ард түмэн зовж байхад зөвхөн 50%-хан хувь бууруулна гэдэг бол утаатай тэмцэхгүй юм байна гэж ойлгогдож байнаа?! Хармсалтай?! Туйлын харамсалтай байна?!

1  |  0
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 24

Ард түмэн зовж байхад зөвхөн 50%-хан хувь бууруулна гэдэг бол утаатай тэмцэхгүй юм байна гэж ойлгогдож байнаа?! Хармсалтай?! Туйлын харамсалтай байна?!

1  |  0
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 24

Ард түмэн зовж байхад зөвхөн 50%-хан хувь бууруулна гэдэг бол утаатай тэмцэхгүй юм байна гэж ойлгогдож байнаа?! Хармсалтай?! Туйлын харамсалтай байна?!

1  |  0
Дарь(202.126.89.155) 2019 оны 01 сарын 24

Тэр сайжруулсан түлшээ зараачээ. Түрүүчээсээ мөнгө болж байг6 Бас үйлдвэрлэгчид шуудайны тухай яриад эхэллээ. Яах гэж үхмэл хөрөнгө хуримтлуулаад байгаа юм бэ.

0  |  0
Top