Н.Энхбаяр нуувчинд орчихоод МАНАН-г сэм өмгөөлж байна уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Ихэс дээсийн өргөөнөөс эгэл ардын бор гэр хүртэл МАНАН дэглэмийг устгахад бие, сэтгэл оролцсон өдрүүд үргэлжилж байна. Нөгөө талаас парламентийн гаднах улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд ч энэ тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэсэн. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон цагаас хойш “МАНАН дэглэмийг устгана, тэмцэнэ” хэмээн гудамжны улс төр хийсэн Н.Энхбаяр МАНАН дэглэмийг устгах тэмцлийн шуурга ид дэгдэж буй энэ үед нуувчинд ороод алга болчихлоо. Н.Энхбаяр үнэхээр МАНАН-тай тэмцэж байсан бол талбай дээр даарч жагсахгүй ч байр сууриа илэрхийлэн дэмжих учиртай хүний нэг. Чухам яагаад чимээ намдаав гэдэг нь олны сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна.


Өнгөрөгч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гудамжны улс төр хийсэн Н.Энхбаярын ганц ярьдаг зүйл нь “МАНАН-г устгах” байсан бөгөөд хамгийн сүүлд /2017.11.21/ МАХН-ын хурлын индэр дээр “Би МАНАН-гийн шөрмөсийг таслах болно” хэмээн хэлснээс хойш энэ тухай нэг ч үг дурдсангүй. Тэгэхээр Н.Энхбаяр өөрөө МАНАН-гийн нэгэн эд эс бөгөөд урьд өмнөх МАНАН-г устгах яриа нь зүгээр л өөрийгөө нийгэмд харагдуулах гэсэн нэгэн "лоозон" болж таарлаа.


Монгол Улсын иргэн Н.Энхбаяр бүү хэл төр түшилцэж яваа сөрөг хүчний Лу.Болд, Ж.Батзандан нар хүртэл нам эвсэл үл харгалзан энэ дэглэмийг нураахын төлөө өрсөлдөгчтэйгөө нийлсэн. Ийнхүү удам угшил өөр зүс буруу нөхөд шударга ёсыг тогтоохын тулд ирж нэгдээд байхад голомтоосоо гал тасалсан, угшил нэгтэй Н.Энхбаяр яагаад Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нартай мөр зэрэгцэн зогсож болохгүй гэж.


Тэр тусмаа Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдээс энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа нөхөд нэг ч алга байгааг уншигч та анзаарсан байх. Уг нь туршлага зааж, Ц.Шаравдорж дуугарах ёстой хүний нэг хэдий ч яг команд авсан юм шиг чимээ алга. Үнэн хэрэгтээ нийгмийн нэгэн эгзэгтэй цаг үед бид амьдарч байна. Тодотгож хэлбэл, Монгол Улсын төрд шударга ёс тогтох уу, эсвэл авлига хээл хахуульд идэгдсэн хэвээр үлдэх үү хэмээх түүхэн сонголтын өмнө зогсож байхыг үгүйсгэхгүй. Ийм түүхэн цаг үеийн гэрч болох сонирхол лав Н.Энхбаяр ба түүний нөхдөд алга. Ц.Шаравдорж буурь заадаг юмаа гэхэд Э.Эрдэнэжамъянгаас эхлээд хэл ам нь загатнасан улс төр сонирхогчид МАХН-аар дүүрэн байгаа. МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын хувьд МАНАН бүлэглэлтэй маш олон жил тэмцсэн хүн. Тэр тусмаа МАНАН-д залгиулсан гэх Оюутолгойн гэрээг хууль бус хэмээн олон жил эсэргүүцэл илэрхийлсэн гэдгийг бид бүхэн мэднэ. Бас л чимээ намдаасан.


МАХН хэмээх бүлэглэлээс нэг ч нөхөр МАНАН-гийн эсрэг жагсаал, шударга ёсны тэмцлийг дэмжиж байгаа нь алга. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаанд оролцогчид дунд энгийн иргэдээс эхлээд Иргэний нийгмийн байгууллагын бүхий л төлөөлөл, улс төрийн намын бүхий л төлөөлөл байдаг ч ганцхан МАХН байхгүйг ч анзаарах хэрэгтэй. Тэгэхээр Н.Энхбаяр цэргүүддээ шударга ёсны төлөөх тэмцлийн галыг өрдөж болохгүй шүү гэсэн команд өгсөн нь илт.  

    

Н.Энхбаярын хамгийн сүүлд МАНАН-гийн эсрэг хэлсэн үгэнд ч “Оюутолгой, Тавантолгой харсаар байтал луйвар болсон. Монгол хүн байгалийн баялагтаа эзэн болж чадаагүй. АН, МАН, МАНАН-гийн бүлэглэл хувааж идэж байна. Тэд хагартлаа баяжиж байна. Баяжсан мөнгөө оффшорт нууж байна” хэмээсэн нь бий.

 

Тэгэхээр шууд утгаараа Н.Энхбаяр МАНАН-гийн нэгэн эд эс мөн хийгээд М.Энхболдыг хамгаалагч болж таарч байна.

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(124.126.2.106) 2019 оны 01 сарын 27

Nuugdah shaardlaga odoohondoo baihgui ee. Battulag, Hurelsuh 2-iin degdeesen munhaglald garaa durj buzartaad yaahav gej h bodno bizdee

0  |  0
kkk(124.126.2.106) 2019 оны 01 сарын 27

Nuugdah shaardlaga odoohondoo baihgui ee. Battulag, Hurelsuh 2-iin degdeesen munhaglald garaa durj buzartaad yaahav gej h bodno bizdee

0  |  0
yum zui esoor yavaa.(124.126.2.106) 2019 оны 01 сарын 27

MANAN-iin esreg gedeg ugeer halhavchilsan Oyun-Erdene terguutei shine ueiin zaluus urid omno uzegdej haragdaj baigaagui otgon bur tuner har shine MANAN baiguulah gej baina aa. Ene5 hun bayalgiig tegsheer bidend ogoh yum baih aa kkk

0  |  0
yum zui esoor yavaa.(124.126.2.106) 2019 оны 01 сарын 27

MANAN-iin esreg gedeg ugeer halhavchilsan Oyun-Erdene terguutei shine ueiin zaluus urid omno uzegdej haragdaj baigaagui otgon bur tuner har shine MANAN baiguulah gej baina aa. Ene5 hun bayalgiig tegsheer bidend ogoh yum baih aa kkk

0  |  0
Leeleeok?....(148.60.92.227) 2019 оны 01 сарын 26

N.Enhbayar sig ylas torchiig Mongoloos haigaad yz l dee!!!muusain ataarhagchid aa!!Enhbayariin haana ni hyrehgyigeen meddeg ch boloosoi!!!hii hooson hasgirch eersdiigee ylas torch geed beediigeed baih ch gej dee!!Enhbayar bol odoonii ylas torch nertei manuuhainuudiin chini derged ard tymendee eh orondoo tanigdsan ylas torch bidnii emnees eh ornii nyryyn deer yyrsen ikhe ernees salgaj egsen ylas torch,ter ylas torch nertei jaaluudtai chini zeregzeed yabah uu?.....Leelee l bna!

0  |  0
Иргэн(103.229.123.232) 2019 оны 01 сарын 26

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр байхгүй байх тусмаа сайн. Энхбаяраас шудрага зүйл огт хүлээсний хэрэггүй ээ.

0  |  0
Шизо(122.201.21.156) 2019 оны 01 сарын 25

МАНАН-гийн бүх удирдагчийг шийтгэх ёстой. Энхбаяр шизотыг бүр сайн шийтгэ.

1  |  0
Irgen(202.126.89.51) 2019 оны 01 сарын 25

Enhbayr manang demjeed ywvj bhuu.gorid bvgdiig chini zailuulah tcqg irne

0  |  0
Ard(111.239.183.206) 2019 оны 01 сарын 25

Za ter ch yahaw. Ter chigtee alga bolson deeree. Harin nuguu mongol2 geed orilod bdag duuchin javhlan haachsan be.

0  |  0
zochin(103.206.195.163) 2019 оны 01 сарын 25

toruulj osgoson huugee jiideg aab haana baina horboo deer

0  |  0
Chuka (73.83.84.234) 2019 оны 01 сарын 25

Hen ni hen be gedgiig ard tumen odoo l olj harj baih shig bna. Batuul erdene enhbayar geed manangiin gar hul boljee.

0  |  0
Зочин(203.91.112.198) 2019 оны 01 сарын 25

үнэншдээ манангийн эсрэг тэмцэгч маань хаа яваа юм болдоо хөөрхий энхбаярыг срэнсоод байхад би ард түмнээсээ уучлалт гуйсан гээд байсан нь шал худлаа болж хувираад байгаа юмдаа энхбаярыг барихад монгол хүн нэгнийгээ бүүрэлхэж байгааг тэвчидгүй зангаараа өмөөрсөн түүнээс авилгалын загалмайлсан эцэг энхбаярыг өмөөрөөгүй шүү

0  |  0
зочин(103.111.68.3) 2019 оны 01 сарын 25

Хэрэв талбай дээр очоод Энхбаярыг үг хэлсэн бол бас нөгөө талаар нь шүүмжлэх л байсан. Ухаантай хүн нэгийг бодоо биздээ. Энхбаяр заавал байх ёстой юм шиг ярьж бичих юм

0  |  0
зочин(64.119.27.136) 2019 оны 01 сарын 25

ха ха ха Энхбаяр гуай Оюун-эрдэнэ, аюурсайхан шэрэг нуснуудын хажууд зогсож байх болж байна уу. ёстой мөрөөд вөө

0  |  1
Zochin(119.193.175.240) 2019 оны 01 сарын 25

Энхбаяр ухаантай учир Хүрэлсүх шиг тэнэг юмийг юу гэж дэмжих юм ха ха ха

0  |  2
зочин(202.9.43.153) 2019 оны 01 сарын 25

Еерийнхээ бодлыг хунд тулгах нь хир зохистой бэ Юм болгонд оролцож дуугараад байдаг улс чинь харин ноотой шуу дээ

0  |  0
Zochin(99.203.10.141) 2019 оны 01 сарын 25

Bi ch bas tantai sanal neg bna. Unekheer Enkjbayatr unenii toloo ard tumnii khee toloo l baigaa yum bol yagaad demjikhgui baigaa yum be. Khamtraad temtsekh yostoish dee.

0  |  0
гансүх(178.62.89.31) 2019 оны 01 сарын 25

одоо болноо энэ хүнийг ямар их оролддог юм бэ.одоо дуугарвал бас л чхмд таалагдахгүй ннг хорон үгээр хэмлэх бизээ.юманд хязгаар бий.бичсэнээс чинь харахад хувийн үзлээ бусдад нялзааж байгаа мэт.

0  |  0
Зочин(66.181.160.86) 2019 оны 01 сарын 25

яг үнэндээ энэ бүх хулгай луйвар хээл хахууль авилгал энэ тэр юмны бүх эхлэлийг тавьсан хүн бол энхбаяр өөрөө шүү дээ Энэ бүх юмны гол зангилааг энэ хүн тарийн хаши

1  |  0
МАНАН(202.9.42.169) 2019 оны 01 сарын 25

ЯГ ҮНЭН, ЭНЭ ХУЛГАЙЧ ТОМ ХУЛГАЙЧШД , ӨЧНӨӨН ОФФШОРЫН МӨНГӨНҮҮД НЬ ИЛ ГАРААГҮЙ БАЙГАА , МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГҮҮДИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ ОЧИРБАТ.БАГАБАНДИТ ЭНХБАЯР ЭЛБЭГДОРЖ НАР БОЛ.

1  |  0
Top