Чилид хөхүүл эмэгтэйн эрхийг хуульчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Чили улсын Сенат хүүхдийг хөхөөр хооллох нь эх, хүүхдийн эрх хэмээн хүлээн зөвшөөрсөн хууль баталжээ. Чилийн засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, эх, хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд 300 хүртэл ам.долларын торгууль ногдуулахаар хуульд заажээ.


Энэхүү хууль олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж буй эмэгтэйг ялгаварлан гадуурхах, таагүй хандах тохиолдлууд сүүлийн үед тус улсад түгээмэл ажиглагдах болсон бөгөөд хөхүүл эмэгтэйг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.

 

Түүнчлэн, хуульд эхийн сүүний сан бий болгох, хөхний сүүгээ хандивлах хөхүүл эмэгтэйчүүдийг урамшуулах зэрэг заалтыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top