ОХУ-ын Новгородын засаг захиргаа эмэгтэйчүүдэд анхны хүүхдээ төрүүлснийх нь дараа нэмэлт тэтгэмж өгөх хуулийн төсөл хэлэлцжээ. Энэ үеэр спикер, 52 настай Елена Писарёва төрөөс олгох 100 мянган рублийн тусламжийг зөвхөн 30 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд өгнө гэж мэдэгдсэн байна.
Писарёвагийн үзэж буйгаар 30 гарсан эмэгтэйчүүдэд мөнгө биш хүүхэд хэрэгтэй аж. Түүний мэдэгдлийг олон нийт хатуу шүүмжилж байгаа аж. Тэрбээр хэлсэн үгээ зөөлрүүлж “Хүүхдээ хүлээж байгаа 30, 40, 45 гээд аль ч насны эмэгтэй ямар ч мөнгөний тухай боддоггүй. Хүүхэд л чухал. Эрүүл саруул хүүхэдтэй болж, эх хүний аз жаргалыг мэдрэх нь чухал. Би энэ тухай л ярьсан юм” гэсэн байна.
Амьдрах байрны асуудал хэцүү байгаа залуу гэр бүлүүдэд л туслах хэрэгтэй гэж Елена Писарёва үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )