Хятадын кибер аюулгүй байдлын товчоо тагнуулын шинжтэй, вирус тараах зорилго бүхий ухаалаг утасны 7 853 аппликейшнг хаасан байна. Үүний дотор Америк болон барууны мэдээллийн агентлагийн аппликейшн болон Fruit Ninja, Candy Crush ч мөн адил багтсан байна. Түүнчлэн насанд хүрэгчдийн агуулгатай, дотоод засал чимэглэлийн зөвлөгөө болон шашны агуулгатай аппликейшн хаагджээ.
Хятадын кибер аюулгүй байдлын товчоо цаашид ч элдэв төрлийн агуулгатай аппликейшнг зогсоохоо мэдэгдээд байна. Сүүлийн жилүүдэд цахим аппликейшн, он-лайн худалдааны олон цахим хуудас нээгдэх болсонтой холбогдуулан дээрх төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад нарийвчилсан үзлэг шалгалт явуулах болсноо кибер аюулгүй байдлын товчоо зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )