Нийгмийн сүлжээний Facebook компани ойрын хугацаанд мессенжер, инстаграм, WhatsApp-г нэгтгэн нэг аппликейшн болгоно гэдгээ зарлалаа. АНУ-ын Дээд шүүх, Дотоодыг аюулаас хамгаалах газар тусдаа үйл ажиллагаатай компаниудаар зах зээлд монополь тогтоож байгаа гэж үзэн шүүмжилсээр ирсэн юм.
Харагдах байдлын тухайд нэгтгэсэн аппликейшн олон янзын өнгөгүй нэгдсэн өнгөтэй байх бөгөөд дуу, дүрс, текстэн мессеж явуулж болохоор төлөвлөж байна. Түүнчлэн Ройтерс агентлагийн мэдээлснээр дээрх гурван төрлийн аппликейшны сервер ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрсэн тул нэгтгэн нэг аппликейшн болох нь ашигтай гэж үзэж байгаа аж. Дээрх гурван аппликейшн нийлээд сардаа 2.6 тэрбум хүн үйлчлүүлж, өдөр тутам харилцаа үүсгэдэг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )