Их Британийн “The Daily Telegraph” сонин АНУ-ын Тэргүүн хатагтайгаас албан ёсоор уучлалт гуйжээ. Тус хэвлэл 48 настай Меланья Трампын талаар таагүй, худал мэдээлэл нийтэлснийхээ төлөө нөхөн олговор төлөхөө ч мэдэгдсэн байна.
“The Daily Telegraph” сонин Меланья, Доналд нарын танилцсан оныг андуурч, мөн АНУ-ын Тэргүүн хатагтайг нөхрийнхөө нэр нөлөөгөөр амжилттай модель болсон гэж бичсэндээ уучлалт гуйжээ. Меланья нөхөртэйгөө танилцахаасаа өмнө өөрийн хүчээр модель болсон гэдгийг уг сонин хүлээн зөвшөөрчээ.
Меланья Трамп 2017 онд Британийн “The Daily Mail”-ээс 150 сая доллар шаардаж байсан билээ. АНУ-ын Тэргүүн хатагтай тус хэвлэлийг 2016 онд өөрийнх нь талаар худал мэдээлэл нийтэлсэн гэж буруутгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )