Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.01.28/ Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг Монгол Улсын харцага Оргихын Хангайд гардуулж өгсөн байна.
Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай нь Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн 2018 оны барилдаанд түрүүлсэн юм.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
En chin odoo uulan 2 tvrvvlsen bol vvrd hadgaldag bzdee shudarga yum gj yuuch alga pizdaa en mongold
Saihan zaluu daa. Novshiin yumnaas hol daruu tuluv yavaarai minii duu amjilt