МАНАН бүлэглэлийг устгаж, шударга ёсыг тогтоох кампанит ажил нь УИХ-ын дарга М.Энхболдыг /2019.01.29/ ажлаас нь буулгаснаар эхэлж байна гэж ойлгож болно. Харин одоо төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг хэн толгойлох вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд эрх баригч намаас УИХ-ын даргыг шуурхайлан томилох тал дээр анхаарч байгааг эх сурвалж хэлсэн. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох танхим даргагүй удаан байх нь бүхий л зүйлд харшилж таарна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын даргын сунгаа явагдаж, янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа ч чухам ямар журмаар томилох тухай асуудал ярихгүй аж. Тэгэхээр УИХ-ын тухай хуульд даргыг хэрхэн сонгох тухай тодорхой заасан нь бий. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн 8.1-д “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонхи (цаашид “олонхи” гэх) гэнэ” гэж заасан байгаа. Тэгвэл 9.1-д “Энэ хуулийн 8.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээсэн.
Тэгэхээр өдгөө олонхийн бүлгийг бүрдүүлж байгаа МАН юуны өмнө Удирдах зөвлөлийн хуралдаанаараа УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Ингээд гаргасан саналыг Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Мөн хуулийн 9.3-т “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох Байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн байгаа. Харин үүний дараа нь 9.4-т “Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг илээр явуулна” гэсэн заалт бий. Мөнхүү хуулийн 9.5-д “Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно” гэжээ.
Хууль ёсоор бол ийнхүү УИХ-ын даргыг сонгох бол дараагийн дарга чухам хэн байх вэ гэдэг сонирхол татсан асуулт бий. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна. Өнөөдрийн УИХ-ын гишүүд дунд алх бариад суух чадвартай хүмүүс байж л таарна. Ийм сонирхолтой хүмүүс нь чадвартайгаасаа илүү олон байгаа гэдэгт найднам. Гэхдээ хүссэн бүхэн Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлээд суухгүй. Энэ бол билгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчийн суудал биш, Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч биш, нэг танхимын сайдын суудал бол бүр ч биш. Маш чухал албан тушаал учраас туйлын болгоомжтой хандах нь зүйн хэрэг биз ээ. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага гэдгийг юуны өмнө бодолцох нь зүйтэй байх.
Ямартай ч өнөөдөр парламентад байгаа хамгийн боломжит дүр бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэдгийг хаа хаанаа ярьж байна. Мөнхүү Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын нэрс ч цухалзаж буй. МАН-ынхан залуусын төлөөлөл болгож УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг “сойж” байгаа сураг мөн бий. Улс төрд шинэ, залуу хүчтэй лидерийн гэдгээрээ нам дотроо ч ихээхэн дэмжлэгтэй байгаа сурагтай. Т.Аюурсайханы хувьд МАН-ын 27-р Их хурлаар М.Энхболдтой намын даргын суудлын төлөө өрсөлдөж байсан бол М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан байх юм. МАН-д улс төрийн ажилтнаас Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, намын үүрийн даргаас Бага хурлын гишүүн хүртэл дэвшсэн Т.Аюурсайхан 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон гэх намтартай. Бас нэгэн хувилбар нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга бол харин түүний орыг Л.Оюун-Эрдэнэ залгамжилна гэсэн хувилбар ч яригдаад байгаа.
Нөгөө талаас "27-гийн" хэмээх бүлэглэлээс М.Энхболдын үйлийг үргэлжлүүлэх сонирхол асар их бий. Өдгөөгөөс сар орчмын өмнө М.Энхболд суудлаа өвлүүлж үлдээх талаар тохирох гэсэн оролдлого ч хийсэн эх сурвалжийн мэдээлэл байдаг бөгөөд Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарыг дэвшүүлэхээр санаархсан явдал ч байгаа. Энэ бол хаа хаанаа зөвшөөрөгдөхгүй нь тодорхой. Нэгийг буулгаад нөгөөгөөр сольж байгаатай адилхан зүйл. Ёстой л "Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй" гэдэг шиг зүйл болно. Хэрвээ дээр дурдсан хүмүүсийн нэр ороод ирвэл ард түмний тэмцэл ч хурцдана, бүр УИХ тарах хүртэл процесс үргэлжлэх магадлалтай.
Сэтгэгдэл ( 15 )
Auyrsaikhang dargaar songoyo
Урьд нь тарийн алба огт хашиж байгаагүй ядаж багиийн зассаг дарга ганц жил хийггээгүүй хүнийг тавибал Жавхлангийн хэлснээр жинхэнэ нэвтрүүлэгч л болох байх дааа
ЁСАЙХАН ЗӨВ БИЧИЖ. ЕР НЬ ЗИНДАА САЙТААС Л ЗӨВ МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛЖДЭЭ6 БУСАД НЬ ОНЦГҮЙ БОЛЖЭЭ
Төрийн хойморьт 2 хужааг залсны нэг нь маш омогтой огцорлоо. Хужаа болохоороо Монголын ардтүмнийг огт ойлгохгүй нь илт харагдав. Дахин төрийн хойморьт хужаа залж болохгүй. Үлдсэн нэгийг нь буулгах хэрэгтэй. Үлдсэн энэ нөхөр Хяталын хувь эзэмшилтэй Эм Си Эс компанийн төлөөлөгч юм.
Нямдорж сайд л болийшдээ
Лүндээ лүдээр юу хийнээ? Бөөрөнхийлөөд л ямарч хэрэггүй. Энхболдыгоо тавь
Лүндээжанцан нь дээрдээ. Одоо ганц жил болоод л сонгууль болно. Тэр хооронд гайгүй шиг туршлагатай хүнээр тавьсан дээр байлгүй дээ. Мангарууд минь . Хоёрын хооронд тэр юу ч мэдэхгүй бацаануудыг тавьж намаа бүр мөсөн үгүй хийж байхаар ан тийм биздээ.
Аюурсайханыг томилох хэрэгтэй залуучууд нэгэнт эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхэд хэрэгтэй.
М.Энхболд дарга сайн ажилласаан?! Харин эрх мэдэл албан тушаалын хэнээтнүүд л механик хүндрэл учруулж төрийн ажлыг гацааж, эх орноосоо урвасан үйлдэлүүдийг хийж байсан?! МАН-ыг УИХ-д ялуулж, МАН-ын олон мянган лааз өшиглөгчидийг ажилтай амьдралтай идэх уух, өмсөж зүүх юмтай болгосон байх?! Тэдгээрийн нэг хэсэг нь Хүрэлсүхтэнгүүд нь шдээ?! М.Энхболд дарга, П.Очирбат, Н.Багабаньд,Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нараас л лав хол илүү хүншдээ?! Цаг эргэнээ?!
М.Энхболд дарга сайн ажилласаан?! Харин эрх мэдэл албан тушаалын хэнээтнүүд л механик хүндрэл учруулж төрийн ажлыг гацааж, эх орноосоо урвасан үйлдэлүүдийг хийж байсан?! МАН-ыг УИХ-д ялуулж, МАН-ын олон мянган лааз өшиглөгчидийг ажилтай амьдралтай идэх уух, өмсөж зүүх юмтай болгосон байх?! Тэдгээрийн нэг хэсэг нь Хүрэлсүхтэнгүүд нь шдээ?! М.Энхболд дарга, П.Очирбат, Н.Багабаньд,Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нараас л лав хол илүү хүншдээ?! Цаг эргэнээ?!
М.Энхболд дарга сайн ажилласаан?! Харин эрх мэдэл албан тушаалын хэнээтнүүд л механик хүндрэл учруулж төрийн ажлыг гацааж, эх орноосоо урвасан үйлдэлүүдийг хийж байсан?! МАН-ыг УИХ-д ялуулж, МАН-ын олон мянган лааз өшиглөгчидийг ажилтай амьдралтай идэх уух, өмсөж зүүх юмтай болгосон байх?! Тэдгээрийн нэг хэсэг нь Хүрэлсүхтэнгүүд нь шдээ?! М.Энхболд дарга, П.Очирбат, Н.Багабаньд,Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нараас л лав хол илүү хүншдээ?! Цаг эргэнээ?!