ОХУ Хойд Солонгост атомын цахилгаан станц барина гэсэн үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

ОХУ-аас Хойд Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегора мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Орос улс Пхеньянд атомын цахилгаан станц барихыг хэзээ ч санал болгож байгаагүй. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзсаны хариуд ОХУ атомын цахилгаан станц санал болгосон гэх мэдээлэл худал” гэв. Ийм санал тавих нь маш том тэнэглэл гэдгийг бүгд мэдэж байгаа байх гэж тэрбээр үгээ төгсгөжээ.

 

Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков Москвагийн талаар “The Washington Post” сонинд нийтэлсэн зүйлийг шалгана гэж мэдэгдсэн билээ. АНУ-ын сонины уг нийтлэлд ОХУ Хойд Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзвал атомын цахилгаан станц барьж өгнө гэсэн хэмээн өгүүлсэн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top