Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим улсад Монголыг төлөөлөх Элчин сайд нарын нэрийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ. Тэгвэл тэдний оронд очих Элчин сайд нарыг хэзээ томилох талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа. (Жич: Австрали, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нарын томилгооны асуудал жил гаруй саатаж байгаа тул эгүүлэн татахаар шийдвэрлэсэн юм).
-Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татсан. Тэгвэл дараагийн Элчин сайд нарыг яаралтай томилохгүй бол тэдгээр улстай тогтоосон дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх үү?
-Улс хоорондын харилцааны асуудал зогсонги байдалд орох асуудал байхгүй. Яагаад гэвэл дипломат харилцаа өөрөө залгамж чанартай, байнгын ажиллагаатай түр хамаарагчдаараа дамжуулан үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа гэж ойлгож болно. Харин Элчин сайд нар нь одоо бүрэн эрх нь дуусч байгаа тохиолдолд дараагийн Элчин сайд томилогдонгуут зөрөөд ажлаа өгөх зарчмаар явдаг. Шинээр томилогдох Элчин сайд нарын тухайд судалгааны төвшинд байна.
-Намрын чуулган завсарлахаас өмнө Элчин сайд нарыг томилж амжих уу. Гурван Элчин сайдын нэр тодорхой болсон болов уу?
-Ойрын хугацаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг ханган, нэр дэвшүүлэх хүмүүсээ судлаад явж байна.
-Олон шат дамжлагаар Элчин сайдыг томилдог. Монгол Улсын Ерөнхийлөгч бас санал болгодог шүү дээ. Сар шинээс өмнө амжиж томилох болов уу?
-Угаасаа үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч баталгаажуулах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Мөн УИХ-аар оруулж хэлэлцүүлэх ёстой, Монгол Улсын Засгийн газрын саналыг бас тусгана.
Дэлгэрэнгүйг видео хэсгээс үзнэ үү!
ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ
Сэтгэгдэл ( 3 )
бааварын хэлдгээр ховч хар гэгдсэн пүрэвсүрэнг эргүүлэн татах яриа байна. мөн ч их хэргийг эзэн гэсэн дээ
яамнууд сайн хүн сонгож чадахгүй ээ. Дандаа зальт этгээдүүд сүүлийн 20 жилд төрд шургалсан.Үр дүн нь өнөөдрийн монгол улс.
СУДЛААД ХУРЦЫГ СОЛОНГОСТ ТОМИЛЖ ДОРОМЖИЛДОГ БИЗ ДЭЭ?