-Сар шинийн өмнөхөн буюу гахай жилийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч нэг төрлөө. Тэдэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч" цол, тэмдгийг нь гардуулж өглөө-
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Жинст зэрэг суманд ажиллалаа. Тэрбээр гахай жилийн босго дээр ажил, хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын аварга тариаланч"-аар шагнуулсан малчдад цол, тэмдгийг нь гардуулж өглөө.
Энэ жил буюу сар шинийн босго дээр хонгор нутгаас Улсын аварга малчин найм, Улсын аварга саальчин хоёр, Улсын аварга тариаланч хоёр төржээ. Харин тэдний дөрөв нь Баянлиг, Баянговь, Жинст сумаас тодорсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэр дэвшиж, парламентад сонгогдсон тойргоос гурван Улсын аварга малчин, нэг Улсын аварга саальчин төрсөн байна.
Г.ЗАНДАНШАТАР: МАЛЧИН ХҮҮХДҮҮД САЙХАН СЭТГЭЛТЭЙ, БИЕЭ ДААСАН БАЙДАГ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг хонгор нутагт ажиллаж байхад нь цөөн хором ярилцлаа. Тэрбээр "Улсын аварга малчин гэдэг бол аварга л байдаг юм байна. Хашаа хорооноос нь эхлээд малын маллагаа зэргийг уламжилж аваад зогсохгүй үр хүүхдэдээ хүртэл өвлүүлж байна. Малчин хүүхдүүд ямар сайхан бие даасан, сэтгэлтэй байдаг юм" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Г.БАТЖАРГАЛ: МАНАЙ АЙМАГ БЭЛЧЭЭР АШИГЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРМЫГ БАТЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал "Манай аймгийн мал аж ахуйн салбарт гарч байгаа нэг өөрчлөлт бол өнгөрсөн оноос бэлчээр ашиглах үлгэрчилсэн журмыг гаргаж батлуулах явдал юм. Энэхүү журмыг 10 сумын 50 багийн малчдаар хэлэлцүүлж, иргэдийн байр суурийг сонирхсон. Одоогоор журмаа батлахаар ажиллаж байна" хэмээн онцоллоо.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН
Сэтгэгдэл ( 3 )
Ц.Бат-Эрдэнэ, Ө.Адилбиш нар улсын аварга малчин болсон юм уу, Г.Занданшатар дарга аварга болсон юм уу. Малчдынхаа тухай сурвалжлаач ээ. Тэдний ажил үйлсийн тухай яриулаач ээ. Наад хүүхдүүд чинь хэлэх юмтай хүүхдүүд шүү дээ.