АНУ, Хятад хоёр тохиролцоонд хүрч чадах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хятадын удирдагч Си Жиньпин нар өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээ байгуулах алхмуудыг гурван сарын дотор хэрэгжүүлэхээр тохиролцсон. АНУ нэгдүгээр сарын 1-нээс Хятадын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10-25 хувиар нэмэхгүй гэсэн билээ. Тэгвэл худалдааны хэлэлцээ байгуулахаар тохиролцсон гурван сарын хугацаа ирэх гуравдугаар сарын 1-нд дуусах юм.

 

АНУ, Хятад хоёр дээрх хугацаанд багтаж тохиролцоонд хүрч чадахгүй бол БНХАУ-ын бараанд ногдуулах татварыг нэмэх аж. Доналд Трамп энэ асуудлаар Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч тун удахгүй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай Дээд хэмжээний уулзалт хийх юм. Түүний төлөвлөж буй бас нэгэн чухал уулзалт нь Хятадын даргатай хийх яриа хэлэлцээр аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top