УИХ-ын чуулганы нохой жилийн сүүлчийн хуралдаан өнөөдөр /2019.02.02/ болж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хуулийг дагаж мөрдөх боломжгүй учраас хойшлуулах саналтай байгаагаа хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуулиа зөрчсөн Эрүүгийн хуультай байгаа шүү. Үүндээ анхаараарай. Тоног төхөөрөмж нь орж ирээгүй учраас саналыг дэмжихээс өөр аргагүй юм байна” хэмээлээ.
Дашрамд дурдахад, уг хуулийг хэрэгжүүлэхэд хянах тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд үүнийг оруулж ирэхэд есөн сая ам.доллар хэрэгтэй аж.
Сэтгэгдэл ( 0 )