“Гитлерийн алдагдсан флот”-ыг Туркээс олжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Туркийн далайн инженер, шумбагч Селчук Колай Хар тэнгисийн ёроолд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гурван шумбагч онгоц илрүүлжээ.


Гитлерийн алдагдсан усан онгоцнуудын тухай баримтат кино хийсэн TRT Haber сувгийн мэдээлснээр, Германы тэнгисийн цэргийн хүчний U-23, U-19, U-20 шумбагч онгоцнуудыг Туркийн эрэг орчим 1944 онд живүүлжээ. Удаан хугацааны туршид тэдгээрийн байршлыг тогтоож чадаагүй учир эдгээр онгоцыг “Гитлерийн алдагдсан флот” гэж нэрийддэг байжээ.


U-23 шумбагч онгоц Агва хотоос холгүй байсан бол бусад хоёр нь Истанбул хотын эрэг орчим 25 болон 300 метрийн гүнд живсэн байжээ.

 

Үүнээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сарын дундуур Францын Виссан хотоос холгүй Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы UC-61 шумбагч хөлгийг олж байжээ. Эл онгоцыг хүчтэй далайн татлагын ачаар илрүүлсэн гэнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top