Сонгууль явуулаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

 УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон бусад гишүүд “Сонгууль удаан хүлээлгэлээ, Хэнтийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй удлаа. Сонгууль явуулаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Ингээд ямар ч хариуцлагагүй яваад өнгөрөх үү. Үндсэн хуулийн зөрчилтэй асуудал орж ирж байна. Монгол Улсын иргэн нэг ч өдөр төлөөлөлгүй байх учиргүй. Энэ хохирлыг хэн хариуцах юм. Нөхөн сонгууль явуулах бэлтгэл ажил хангагдсан уу. Төсөв хөрөнгө нь бүрдсэн юм уу, бүх улс төрийн намууд эрх тэгш оролцох, сонгууль шударга явуулах тал дээр Сонгуулийн ерөнхий хороо анхаарах хэрэгтэй" гэдгийг тал талаас сануулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top