МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг, БСШУС-ын сайдаар Ё.Баатарбилэгийг, Зам тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгалан нарыг томилох саналыг хэлэлцэн, байр сууриа нэгтгэж, дэмжсэн байна.

 

Ийнхүү өнөөдөр /2019.02.02/ үргэлжлүүлэн сайд нарыг томилох асуудлаар таван байнгын хороо хуралдаж байна. Харин УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сайд нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top